
БНЭУ-аас бурхан багшийн хоёр их шавь болох Шаарипутта, Модгальяна нарын ринсэлийг энэ сарын 30-нд Монгол орноо хүндэтгэн заллаа. Сүсэгтэн олон тавдугаар сарын 31 -нээс зургаадугаар сарын 9- ний өдрийг хүртэл өдөр бүр 08:00 цагаас 20:00 цаг хүртэл мөргөх боломжтой аж.
Энэ талаар МБШТ Гандантэгчэнлин хийдийн Гадаад харилцаа хариуцсан тэргүүлэгч М.Ганхуяг "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди нарын хоорондоо хэлэлцсэний дагуу манай улсад ринсэл заларч байгааг дуулгахад таатай байна. Тавдугаар сарын 31-нд тохиох Бурхан багшийн их дүйчин өдрөөс зургаадугаар сарын 9-нийг хүртэл шүтээн ринсэлд сүсэгтэн олон мөргөх боломжтой" гэв.
Ринсрэл гэж юу вэ?
Буддын шашинт лам багш нарын чандрын үнснээс гардаг сувдан хэлбэртэй онцгой сонин зүйлийг ринсэл гэдэг. Тус содон зүйл буюу ринсэл нь энэрэнгүй сэтгэл хийгээд билиг ухааны эрдмийг олсноор үүсэн буй болдог гэж үздэг. Сувдан хэлбэртэйгээс гадна шүд, ясны ринсэлүүд байдаг.
Ринсрэл үзэхийн ач тус юу вэ?
Ринсрэлийг харснаар асрал энэрлийн сэтгэл төрдөг учиртай. Мөн энэрэл нигүүлслийг түгээх нь дэлхийн энх тайвны үйлсэд хувь нэмрээ оруулж буй хэрэг гэж бурхны шашинтнууд үздэг.