
УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ.
АН-ын дарга бөгөөд УИХ дахь намын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Монгол Улс өнөөдөр эмх замбараагүй байдал, Үндсэн хуулийн хямралын босгон дээр зогсож байна. "Төрөө хямралаас, түмнээ ядуурлаас аварна" гэж уриалсан нэг улс төрийн хүчин завсаргүй засагласаар энэ байдалд хүрлээ.
Үндсэн хуулийн хямрал өдрөөр бус цагаар тоологдож эхэллээ. Чуулган эхлэхээр АН-ын бүлэг завсарлага авч хуралдана. УИХ-ын даргыг огцруулах асуудлыг яаралтай оруулж ирэхийг шаардана. Хямралаас гарах арга бол энэ хоёр хүнийг огцруулах асуудлыг нэг өдөр хэлэлцэх. Үүнээс өөр гарц алга. Дангаар нь хэлэлцвэл АН-ын бүлэг оролцохгүй. Тиймээс яг одоо УИХ-ын даргыг огцруулах асуудлыг яаралтай хэлэлцэхийг шаардаж байна. Нэг өдөр хэлэлцээд өнөөдөрт нь дуусах хэрэгтэй. Одоо УИХ-ын даргатай уулзаж зөвлөлийн яаралтай хуралдуулж хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт оруулахыг шаардана" гэв.