
Крикетийн спортын 2026 оны эрэгтэйчүүдийн T20 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх хоёрдугаар сард Энэтхэг, Шри Ланка улсад зохион байгуулагдана. 10 дахь удаагийн тэмцээнийг угтан аваргуудын өргөх цомыг бусад оронд аялуулдаг уламжлалтай. Өнөөдөр Монгол Улсад анх удаа крикетийн спортын олон улсын танилцуулгыг төв талбайд хийлээ.
T20 дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 20 улсын улсын баг өрсөлдөхөөр болжээ. Тэмцээний аварга баг гуравдугаар сарын 8-д тодорно. Тэгвэл тэмцээний өмнө аялуулдаг цомын аялал анх удаа манай улсад ирлээ. Дэлхийн 100 гаруй орныг эгнээндээ нэгтгэсэн Олон улсын крикетийн холбоонд манай улс 2021 онд элсжээ.
Ташрамд дуулгахад, “Лос Анжелес-2028” зуны олимпын наадмын хөтөлбөрт крикетийн спортыг багтаасан.



