
АНУ-ын дээд шүүх өнгөрсөн баасан гарагт Ерөнхийлөгч Доналд Трамп ямар нэгэн улсад ганцаараа тариф оноох эрх мэдэлгүй гэсэн тогтоол гаргажээ. Гэвч шийдвэрийг утгагүй зүйл хэмээн дэлхийн орнуудад 10 хувийн нэмэлт гаалийн татвар оноох гүйцэтгэх тушаалд Трамп гарын үсэг зуржээ.
Трамп 1974 онд баталсан Худалдааны тухай хуулийн 122-р хэсэгт заасан эрх мэдлийг ашиглан тэрхүү гүйцэтгэх тушаалыг үйлдсэн юм. Өмнө нь АНУ-ын ерөнхийлөгч нар 122-р хэсгийн эрх мэдлийг ашиглаж байгаагүй. Уг хэсэгт зааснаар бол ерөнхийлөгч төлбөрийн тэнцлийн асуудлыг шийдвэрлэхийн тулд аливаа улс дээр 150 хоногийн турш 15 хүртэлх хувийн тариф оноож болдог аж.
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент хэлэхдээ шударга бус үйл ажиллагааны тухай хуулийн 301-р хэсэг, үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 232-р хэсгийг ашиглан тарифыг нэмж болох учир 2026 онд худалдааны орлого буурахгүй гэв.