
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр албан тушаалаасаа чөлөөлөгдөхөө мэдэгдлээ. Тэрээр "Монгол Улсын төрийн тэргүүн албан тушаалаа хүлээлгэн өгөөд нэр төрөө сэргээлгэе гэж мэдэгдлээ. Энэ бол манлайлал. Тиймээс би ч бас улстөрч хүний хувьд сайдынхаа ажлыг өгч байгаад нэр төрөө сэргээлгэнэ" гэв.
Ийнхүү Засгийн газрын хоёр гишүүн албан тушаалаасаа чөлөөлөгдөхөө мэдэгдээд байна. Батлан хамгаалахын сайд Д.Батлут өнгөрсөн долоо хоногт албан тушаалаасаа чөлөөлөгдөнө гэж мэдэгдсэн юм.