Mөнгөний нийлүүлэлт 2025 оны наймдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 44.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 2.7 их наяд төгрөгөөр өсжээ. Ингэж өсөхөд төгрөгийн хадгаламж 2.8 их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
Бага мөнгө (M1) 2025 оны наймдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 10.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.7 их наяд төгрөгөөр буурч, өмнөх сараас 66.7 тэрбум төгрөгөөр өсжээ.
Бага мөнгөний 9.3 их наяд төгрөг нь төгрөгийн харилцах, 949.4 тэрбум төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө байна.
Бараг мөнгө 2025 оны наймдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 34.0 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 4.4 их наяд төгрөгөөр, өмнөх сараас 1.1 их наяд төгрөгөөр өсжээ. Бараг мөнгөний 23.0 их наяд төгрөг нь төгрөгийн хадгаламж, 5.6 их наяд төгрөг нь валютын харилцах, 5.4 их наяд төгрөг нь валютын хадгаламж байна хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.