
АНУ-ын уран гулгагч Алиса Лиу “Милан – Кортина 2026” өвлийн олимпын эмэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэрт түрүүлж, 2002 оноос хойших АНУ-ын анхны алтыг авчирлаа. Энэ жил 20 настай тэрээр “бүхнээ гаргасан, итгэлтэй байсан” хэмээн ярьсан.

Лиу “halo hair” хэмээгддэг тойрог цагираг маягийн судалтай үс засалтаараа олны анхаарлыг татсан. Түүний стилист Келси Миллер уг хэв маягийг “angel halos” хэмээн нэрлэж, урам зориг өгсөн гэдгийг онцолжээ.
Лиу 2023 оноос хойш жил бүр “halo hair”-таа нэг судал нэмдэг уламжлалтай болсон бөгөөд одоо гурван цагирагтай болжээ. Энэ талаараа тэрээр “Цаашид Олимпын таван цагирагт дөхөж магадгүй” хэмээн хошигносон байна.

Тэрээр мөн “smiley” нэртэй, дээд уруул ба буйлны завсрын хөвчөө цоолон хийлгэдэг цоолбор зүүдэг. Уг цоолбороо тэрээр хоёр жилийн өмнө өөрөө (эгчийнхээ тусламжтай) хийсэн, өвдөлтгүй байсан гэж ярьсан удаатай.
Хятадын фристайл цанын тамирчин Эйлээн Гу-гийн гангарааЭнэ өвлийн олимпод тамирчид өөрийн хэв маягийг илэрхийлж буй жишээ олон. Нидерландын тэшүүрчин Жутта Лийрдам олимпын цагираг бүхий будалттай хумсаар гоёсон бол, Хятадын фристайл цанын тамирчин Эйлээн Гу алтан одтой хумсаараа мөнгөн медалиа гардан авсан юм.
