
Монголд анх удаа - Дэлхийд алдартай формат
Cингапур улсын “Bomanbridge mediа” компанийн албан ёсны эрхтэйгээр Боловсрол телевизийн бүтээж буй “Married at first sight” шоуны бүртгэл эхэллээ. “Дэлхийн хамгийн амжилттай хайрын шоу” гэдгээрээ алдартай тус шоу нь 30 гаруй оронд амжилттай бүтээгдэж байгаа юм.
Хэрэв та одоо хүртэл ганц бие, сэтгэлд нийцэх хүнээ хайсаар л байгаа бол зоригтой алхам хийх цаг аль хэдийн иржээ. Амьдралд зарим боломжийг хүлээгээд бус, өөрөө бүтээж байж олж авдаг. Иймээс ганц бие залуус, бүсгүйчүүдэд зориулсан шинэ сонирхолтой телевизийн шоу бүртгэлээ албан ёсоор эхлүүлээд байна. Та энэхүү шоунд оролцсоноор өөртэйгөө ижил зорилготой, насны ханиа хайж буй хүмүүстэй танилцаж, жинхэнэ хайраа олох боломж нээгдэх юм.
“Надтай гэрлээч” шоуны оролцогчдыг мэргэжлийн баг чиглүүлж, сонирхолтой сорилтууд, чин сэтгэлийн уулзалтуудыг зохион байгуулах бөгөөд энэ бүхэн таныг өөрийгөө илүү нээж, тохирох хүнээ олж танихад тусална. Магадгүй таны хайж явсан хүн яг энд, энэ шоунд оролцож байгаа ч юм билүү?
Нэвтрүүлэгт:
· 25-45 настай, ганц бие.
· Өмнө нь гэр бүл зохиож байсан, хүүхэдтэй байж болно.
· Жинхэнэ хайраа олж, гэр бүл зохиох чин хүсэлтэй. Урт хугацааны харилцаанд ороход бэлэн.
· Өөртөө анхаардаг, биеэ сайхан авч явдаг. /бие, зүс царай, эрүүл мэнд гэх мэт/
· Шинэ зүйл туршиж, адал явдалтай нүүр тулах зоригтой хэн бүхнийг урьж байна.
Хэрэв та хайртайгаа “анхны харцаар” учрахад бэлэн бол энэ бол таны боломж.
Та дараах линкээр нэвтрэн орж бүртгүүлэх эсвэл 99439104 дугаар луу холбогдох, Боловсрол телевизийн байранд ирж бүртгэлийн анкет бөглөх боломжтой.
Зориг гарга, алхам хий. Жинхэнэ хайраа олох боломжоо бүү алдаарай.