
Батлан хамгаалахын сайд Д.Батлут иргэдтэй хийсэн уулзалтын үеэр цэргийн албыг дүйцүүлэн хаах журамд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа талаар мэдээллээ.
Уг өөрчлөлтийг хэрэгжүүлснээр алслагдсан бүс, орон нутагт дутагдалтай байгаа мэргэжлээр 3 жил очиж ажиллавал цэргийн албыг дүйцүүлэн хаасанд тооцох юм.
Тухайлбал, Баянхонгор аймагт 117 төрийн албан хаагчийн орон тоо дутагдалтай байгаагаас 20 суманд 6 төрлийн хичээл заах 26 багш, 8 төрлийн мэргэжлийн 67 эмч шаардлагатай байна.
Иймд цэргийн албыг дүйцүүлэн хаах хэлбэрийг орон нутгийн бодит хэрэгцээтэй уялдуулан шинэчлэх нь боловсрол, эрүүл мэнд болон төрийн бусад үйлчилгээний хүний нөөцийн дутагдлыг нөхөх боломжтой аж.