
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн гал түймэр гарчээ. Энэ тухай дуудлага зургаадугаар сарын 21-ний 21:45 цагт холбогдох албанд ирсэн байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид, Мэргэжлийн анги, орон нутгийн нийт 29 хүн, долоон автомашинтай очиж ажиллажээ. Улмаар зургаадугаар сарын 22-ны 01:55 цагт цурамд оруулсан байна. Одоо бүрэн унтраахаар ажиллаж байгааг ОБЕГ мэдээлэв. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 250 га талбай өртөж шатжээ.