
Улсын хэмжээнд энэ оны эхний 9 сард 38 829 эх амаржиж, 39 149 хүүхэд төржээ.
Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс амаржсан эхийн тоо 3.9 хувь буюу 1 596, төрсөн хүүхдийн тоо 3.9 хувь буюу 1 584-аар багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Мянган хүнд ногдох төрөлт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 0.4-өөр багасссан байна. Мянган хүнд ногдох төрөлт нийслэл, Баян-Өлгий, Ховд, Орхон, Говьсүмбэр, Дархан-Уул, Увс аймагт улсын дүнгээс 0.3-4.8-аар илүү, бусад аймагт 1-6.6-аар бага байв.
Харин дээрх хугацаанд 13 331 хүн нас барсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.3 хувь буюу 168 хүнээр нэмэгджээ. Мянган хүнд ногдох нас баралт Улаанбаатар хот, Булган, Архангай, Сэлэнгэ, Өвөрхангай, Хөвсгөл, Дорноговь, Төв аймагт улсын дүнгээс 0.1-0.4-өөр илүү, Говьсүмбэр, Дархан-Уул, Дундговь аймгаас бусад аймагт 0.1-0.8-аар бага байгаа юм.