
Японы мэргэжлийн сүмо бөхийн 11 сарын тэмцээн өндөрлөхөд дөрвөн өдрийн барилдаан үлдлээ. Энэ оны сүүлийн тэмцээн буюу Кюүшюү башёог 10 даваатай Вакамотохарюү тэргүүлж байгаа бол озэки Ооносато, сэкивакэ Атамифүжи нар есөн даваа, хоёр унаатай удаалж байна. Эдгээр бөхчүүдийн араас озэки Киришима Б.Лхагвасүрэн, Тамаваши Б.Мөнх-Оргил нарын бөхчүүд найман даваатай удаалж байна. Өнөөдрөөс эхлэн тэргүүлэгч бөхчүүдийн дунд оноолт гарна.
Ёкозүна Ооносато болон озэки Киришима Б.Лхагвасүрэн нар барилдах бол ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн сэкиваке Фужинокаватай оноолт таарчээ. Харин тэргүүлэгч Вакамотохарюү зургаан даваатай Ёошинофүжитэй барилдана. Өчигдрийн барилдаанд ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн озэки Киришимагаар зургаа дахь даваагаа авсан юм. Залуу аваргын хувьд үлдсэн дөрвөн барилдаанд амжилттай барилдаж, даваагаа ахиулан тэмцээнийг орхилгүй үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна.
