
АНЭУ-ын Абу Даби хотод AJP холбооны жиү жицүгийн бүсний ангилалтай дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 10 дахь өдрөө үргэлжилж байна. 130 орны 12 мянга гаруй тамирчин өсвөр, насанд хүрэгчид, мастерс ангилалд ур чадвар, хүч чадлаа сорин өрсөлдөж байна.
70 орчим тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож буй Монгол Улсын багийн тамирчид өнөөдрийн байдлаар 18 медаль хүртлээ. Үүнээс мастерс ангилалд манай таван бөх медаль хүртсэн байна. Тодруулбал, эрэгтэйчүүдийн М3 ангиллын ягаан бүсний -77 кг-ын жинд барилдсан “Гаруда” академийн тамирчин Б.Бундхорол алтан медаль хүртсэнээр дэлхийн хошой аварга болжээ. Түүнчлэн эмэгтэйчүүдийн М1 ангилал хар бүсний -95кг жинд барилдсан “Thunder bjj” академийн тамирчин Б.Хулан мөн жингийнхээ аварга болж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Түүний хувьд AJP холбооны ДАШТ-ээс гурав дахь медалиа авч байгаа нь энэ. Үүнээс гадна жиү жицүгээр ДАШТ-ээс найм дахь медалиа хүртлээ.
Тэгвэл насанд хүрэгчдийн бүсний ангилалд Өмнөговь аймгийн “Говь Пантера” дэвжээний тамирчин Б.Цолсон цэнхэс бүсний мастер хоёр ангилалд түрүүлэв. Мөн энэ ангилалд дөрвөн тамирчин мөнгө, хүрэл медаль зүүжээ. Харин өсвөрийн ангилалд манай улсаас 40 гаруй тамирчин оролцсоноос таван алт, гурван мөнгөн медаль хүртсэн байна.
“Абу Даби-2026” дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 21-нд өндөрлөнө.