БНХАУ-ын Хонконгод 2025 оны шатар сонирхогчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 1-9-ний өдрүүдэд болж, өндөрлөлөө. 10 гаруй орны шатарчид оролцсон тэмцээний үндсэн стандарт төрлийн эрэгтэй, эмэгтэй ангилалд Монголын хоёр шатарчин түрүүлж, баг тамирчдаа тэргүүллээ.
2300 хүртэлх чансаатай шатарчдын ангилалын стандарт төрөлд "ABChess академи"-йн тамирчин FM Хишигбатын Өлзийхишиг 9 өргөөс 7.5 оноо аван түрүүлж, Ази тивийн аварга боллоо. Энэ ангилалд Филиппин улсын шатарчид мөнгө, хүрэл медаль хүртлээ. Мөн Монголын шатарчин Г.Тэнгүүндалай 6,5 оноогоор дөрөвдүгээр байр эзэллээ.
Эмэгтэйчүүдийн 2000 хүртэлх чансаатай шатарчдын ангилалд 16 настай Энхсайханы Одмаа 7,0 оноогоор түрүүллээ. Энэ ангилалд Филиппин, Энэтхэгийн шатарчид мөнгө, хүрэл медаль хүртсэн бол 12 настай Н.Энхрийлэн 12-р дугаар байр эзлэв. Мөн 2300 хүртэлх чансаатай шатарчдын ангилалд Б.Хүслэнзаяа долоодугаар байрт орсон байна.