Монголын хөлбөмбөгийн холбооны дэргэдэх 17 хүртэлх насны шигшээ баг Азийн хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж буй “Азийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд тоглохоор бэлтгэж байна. Манай шигшээ багийн багтсан “F” хэсгийн тоглолтууд Киргиз улсын Бишкек хотод ирэх ням гарагт эхэлнэ. Энэ хэсэгт Монгол, Киргиз, Хойд Марианы арлууд болон Йемений багууд багтсан. Манай шигшээ баг ням гарагт Хойд Марианы арлуудын багтай тоглоно. Мөн хэсгийн сүүлийн тоглолтоо энэ сарын 20-нд талбайн эзэн Киргизийн багтай хийхээр болжээ.
