
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Туулын хурдны замын төслийг шалгах ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Байнгын хорооны өмнөх хуралдаанаар Туулын хурдны зам төслийг хэрэгжүүлэгч нийслэлийн удирдлагуудаас мэдээлэл сонссон юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Р.Батболд ажлын хэсэг байгуулах санал гаргаж тогтоолын төсөл боловсруулжээ. Гэвч Байнгын хорооны хуралдаанд оролцсон 19 гишүүний нь 10 нь ажлын хэсэг байгуулахаас татгалзсанаар тогтоолын төсөл олонхийн дэмжлэг авч чадалгүй уналаа. Ажлын хэсэг байгуулахыг дараах гишүүд дэмжээгүй юм.
1. Ж.Алдаржавхлан,
2. Т.Аубакир,
3. Х.Булгантуяа,
4. Ц.Даваасүрэн,
5. Б.Заяабал,
6. З.Мэндсайхан,
7. Ч.Номин,
8. Д.Пүрэвдаваа,
9. П.Сайнзориг,
10. Б.Чойжилсүрэн.
Туулын хурдны замын төслийг шалгах ажлын хэсэг байгуулах тогтоолын төслийг дэмжилгүй унагасныг эсэргүүцэн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Ганбаатар, Дав.Цогтбаатар, Д.Энхтүвшин, Ж.Батсуурь нар Байнгын хорооны хуралдааныг орхин гарлаа.