Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдлын мэдээллийг өглөө.
Өнөөдөр буюу 12 дугаар сарын 30-ны байдлаар “Улаанбаатар төмөр зам”-ын хэмжээнд 164 вагон буюу 10080 тонн АИ-92 автобензин буугаад байна.
Тодруулбал,
2025 оны 12 дугаар сарын 01-30-ны өдрүүдэд автозамын боомтуудаар нийт 75835 тонн АИ-92, 4795 тонн АИ-95, 197767 тонн дизель түлш, ТС-1 онгоцны түлш 11267 тонн тус тус орж ирээд байгаа юм.
Сүхбаатар боомтод АИ-92 шатахуун 1105 вагон буюу 67692 тонн, АИ-95 шатахуун 34 вагон буюу 2033 тонн, дизель түлш – 2993 вагон буюу 186420 тонн, ТС-1 – 193 вагон буюу 11267 тонн,
Эрээнцав боомтод АИ-92 шатахуун 3458 тонн, дизель түлш – 1883 тонн,
Боршоо боомтод АИ-92 шатахуун 996 тонн,
Цагааннуур боомтод - АИ-92 шатахуун 2510 тонн, дизель түлш – 4466 тонн,
Булган боомтод – АИ-92 шатахуун 648 тонн, Дизель түлш – 1968 тонн,
Замын-Үүд боомтод АИ-92 шатахуун 104 тонн, АИ-95 шатахуун 2762 тонн, дизель түлш – 2465 тонн тус тус буулаа.