Инфляц өнгөрсөн 7 дугаар сард улсын хэмжээнд жилийн 13.0
хувьд хүрч, өмнөх сараас 1.0 нэгж хувиар нэмэгджээ. Инфляц ийнхүү нэмэгдэхэд:
Шатахууны үнэ сарын 4.6 хувиар, жилийн 20.2 хувиар нэмэгдэж, нийт инфляцын 1.2 нэгж хувийг бүрдүүлсэн,
Импортын хүнсний бус барааны бүлгийн үнэ 5.3 хувиар өсөж, инфляцад үзүүлэх нөлөө өмнөх сараас 0.4 нэгж хувиар нэмэгдэж 1.8 нэгж хувьд хүрсэн,
Дотоодын хүнсний үнийн өсөлт үргэлжилснээр нийт инфляцын 6.5 нэгж хувийг бүрдүүлсэн нь голлон нөлөөлжээ.