
Иргэдийн чөлөөтэй нэвтрэх, амарч зугаалах ойн сан бүхий газарт нийт 11 706 нэгж талбарт газар олгосон байна. Гэвч газар ашиглалтын явцад зуслангийн бүсийн орц, гарц хаагдаж, иргэд зорчих боломжгүй болсон аж.
Мөн гал түймэр, үерийн эрсдэлийн үед аврах машин нэвтрэх гарц байхгүй. Зөвшөөрөлгүй барилгууд иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд эрсдэл учруулж болохоор байгаа юм.
Тиймээс ногоон бүсийн орц, гарцыг хаасан, зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан, эзэмшиж буй газраа бодитоор ашиглахгүй байгаа зэрэг зөрчилтэй 407 нэгж талбарын газар эзэмших эрхийг Нийслэл хотын захирагчийн албанаас цуцалж байгаагаа мэдэгджээ.
Цаашид зуслангийн бүсийн орц, гарц хаасан болон зөвшөөрөгдсэн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барихгүй байхыг иргэдэд зөвлөв.