
“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын наадмын боксын тэмцээний 1/16-н тоглолтууд болж байна. Эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд ОУХМ М.Намуун Япон улсын тамирчин Аяака Тагучийг шүүгчийн шийдвэрээр ялж шигшээ наймд үлдлээ.
Манай тамирчин хүрэл медалийн төлөөх тоглолтод Узбекистан улсын тамирчин Ситора Турдибековатай тулалдана. Энэ тулаан ирэх даваа гарагт буюу есдүгээр сарын 28-нд болно.
Мөн эрчүүдээс өнөөдөр тулаанд гарсан 55 кг-ын жингийн Х.Билгүүнсайхан Багладешийн тамирчин А.Уцобыг ялж, шигшээ наймд шалгарлаа. Түүний дараагийн өрсөлдөгч удахгүй тодорно.