
Олон улсын паралимпын хорооноос дэлхийн цуврал тэмцээнийг Тунис улсад зохион байгууллаа.
Тус тэмцээнд Монголын пара хөнгөн атлетикийн тамирчид амжилттай оролцлоо. Тэмцээний зээрэнцэг шидэлтийн эмэгтэйчүүдийн F-37 ангилалд өрсөлдсөн өсвөрийн тамирчин Н.Амин-Эрдэнэ мөнгөн медаль хүртлээ. Тэрээр анх удаа дэлхийн гран при тэмцээнд өрсөлдөж медалийн тавцанд зогслоо. Өсвөрийн тамирчин Н.Амин-Эрдэнэ энэ амжилтаараа ирэх аравдугаар сард Япон улсад болох Азийн пара зуны спортын наадамд өрсөлдөх эрхийг авчээ.
Пара хөнгөнатлетикийн дэлхийн цуврал болох дараагийн тэмцээн ирэх долоо хоногт Чех улсад болно.
