Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын сурын харваанд эрхий мэргэн харваачид цэцээ сорьж байна.
Сурын харвааны эрэгтэй харваачдаас 36 сумнаас хамгийн өндөр оноо авсан харваачдыг танилцуулья.
Монгол Улсын даяар дуурсах мэргэн Л.Отгонбаяр, Монгол Улсын мэргэн Н.Алтансүх, аймгийн гарамгай мэргэн Ч.Өлзийбадрах нарын харваачид 35 онож, нэг сум алдсанаар баяр наадмын харвааг тэргүүлсэн хэвээр байна.
Монгол Улсын гоц харваач О.Сүхбаатар, аймгийн мэргэн Х.Хүрэлтуяа, Б.Баянмөнх нарын харваачид 34 онож тэргүүлэгчийн хоёрдугаар эгнээнд бичигдэж байна.
Монгол Улсын мэргэн С.Сүрэнжав, аймгийн гоц мэргэн Н.Алтаншагай, аймгийн мэргэн Н.Бат-Эрдэнэ, Ш.Баянмөнх, Д.Жаргалсайхан, Л.Ихтэс, аймгийн гоц харваач Б.Пүрэвсүрэн, Б.Ганхуяг, спорын мастер Б.Мөнх-Эрдэнэ, С.Оргил, спортын дэд мастер Ж.Энхсаруул нарын харваачид 33 онож шилдэг 16-д үлдлээ.
Үндэсний их баяр наадмын сурын харвааны түрүү тодруулах харваа 15:00-16:00 цагийн хооронд Сурын талбайд явагдана.