
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шинэ булаг V багийн “Хоньт" гэдэг газар өчигдөр аравдугаар сарын 19-ны 12:45 цагт бүртгэгдсэн хээрийн түймрийг 19:53 цагт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат VIII багийн “Тэмээт гангын ар" гэдэг газар 13:55 цагт гарсан хээрийн гал түймрийг 20:00 цагт тус тус бүрэн унтраажээ.
Харин Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд гарсан түймрийг 22:21 цагт бүрэн унтрааж, Асгат суманд гарсан хээрийн түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.