
Сүхбаатарын талбайд өнөөдөр “Соёлын боловсрол -Нэг монгол” нээлттэй хаалганы өдөрлөг эхэллээ. Өдөрлөгийн эхний өдөр 27 байгууллагын 400 орчим хүн хамрагдаж тамирчин, дасгалжуулагчид дасгал хөдөлгөөний үр дүнгээс хуваалцлаа. Мөн Үндэсний шигшээ багийн тамирчид тив, дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг өндөрт мандуулах замдаа туулсан бэрхшээл, уйгагүй хөдөлмөрийнхөө үр шимээр алдрын оргилд гарсан замналаа хуучилж, хүүхэд залууст спортоор хичээллэх эрмэлзлийг төрүүлсэн уулзалтыг зохион байгуулж байна.
Нийтийн биеийн тамир тамирыг сурталчилан таниулах чиглэлээр “Шугаман бүжиг”, “Uuree dance” бүжгийн үзүүлэх тоглолт, аэробик, таеквондо, гимнастик, Спортын дунд сургуулийн үзүүлэх тоглолтыг зохион байгуулж, иргэд хамтран дасгал хөдөлгөөнд идэвхтэй хамрагдаж байна.
Энэ арга хэмжээ маргааш үргэлжлэн явагдана.
