
Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Маш” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 45 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км/ малчин А нь аравдугаар сарын 15-ны өдрийн 07:00 цагийн орчим малаа хайж яваад сураггүй болсон байна. Энэ тухай дуудлагыг 10.15-ны өдрийн 16:50 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Цагдаагийн хэлтэс, сумын Мэргэжлийн ангийн ажилтнууд, ар гэрийнхэн иргэн А /26 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.