
Xоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний III дивизионы тоглолтууд Хонконгт болж байна. Манай хоккейчид Люксембургийн багт 5:7 онооны харьцаагаар хожигдлоо. Энэ тоглолтын дараа Люксембургийн баг дөрөвт, манай хоккейчид тавд бичигдэж эхэллээ.
Өнөөдөр хоккейчид талбайн эзэн Хонконгийн багтай тоглоно. Хонконгийн баг эхний тоглолтод Люксембургийн багийг хожиж, Хойд Солонгосын багт хожигдсоноор хэсэгтээ гуравт бичигдэж эхэллээ.
Энэ хэсгийн тоглолт энэ сарын 19-д өндөрлөнө.