
2025 онд Японы бага, дунд, ахлах сургуулийн сурагчдын дунд амиа хорлолтын түвшин нэмэгджээ. Өнгөрсөн жил 532 сурагч амиа егүүтгэсэн нь ийм тохиолдлыг бүртгэж эхэлсэн 1980 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.
Амиа хорлолтын түгээмэл шалтгаан нь сурлагын амжилт муудах, ажил мэргэжлийн талаарх санаа зовнил, найз нөхөдтэйгээ зөрчилдөх явдал байдаг аж.
Тус улсын эрх баригчид хүүхдийн амиа хорлолтын асуудлыг шийдвэрлэхийн тулд сургуулийн сэтгэл судлаачдын орон тоог нэмэх, нийгмийн сүлжээнд зөвлөгөө өгөх үйлчилгээ хөгжүүлэхээр төлөвлөж байна.