
Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулж буй 2026-2027 оны улиралд явагдах “Алтан цом”-ын барилдаан энэ долоо хоногт эхэлнэ. Өмнөх улиралд найман баг оролцож байсан бол энэ удаа долоон баг өрсөлдөхөөр болжээ. Тойргийн системээр явагдах цомын нээлтийн барилдаан ирэх бямба гарагт буюу энэ сарын 7-ны өдөр болно.
“Алтан цом”-ын эхний барилдааны сугалаа явагдлаа. Нээлтийн барилдаан “Увс нуур” дэвжээ болон “Эв Монгол” багийн хооронл болно. Мөн “АПУ Скайтел” болон “М-Си-Эс Энержи” багаас гадна “Ажнай” болон “Ховд дэвжээ” баг эхний барилдаанаа хийнэ.