
“Милан Кортина 2026” өвлийн паралимпын XIV наадам өчигдөр хаалтаа хийлээ. Италийн Милан болон Кортина хотод зохион байгуулагдсан наадамд 55 орны 600 гаруй тамирчин спортын зургаан төрөлд 79 багц медалын төлөө өрсөлдлөө.
Өвлийн наадамд ОХУ-аас зургаан тамирчин оролцсон ч нийт 12 медальтайгаар жагсаалтын гуравт бичигдлээ. Хойд хөршийн тамирчид пара гүйлтийн цанын төрлөөс 5 алт, пара уулын цанын төрлөөс 3 алтан медаль хүртжээ. Оросын тамирчид дээрх хоёр төрлөөс нийт 8 алт, 1 мөнгө, 3 хүрэл медальтайгаар БНХАУ, АНУ-ын багийн ард бичигдлээ.
Багийн дүнгээр тэргүүлсэн БНХАУ 70 тамирчинтай ирж спортын зургаан төрөлд оролцсоноос 15 алт, 13 мөнгө, 16 хүрэл медаль хүртлээ.
Монгол Улсаас өвлийн паралимпын наадамд анх удаа гурван цаначин өрсөлдлөө. Пара гүйлтийн цанын тамирчин Б.Ганболд, Ц.Дашдорж нар тус бүр гурван зайд уралдсан. Хамгийн өндөр амжилтыг ойрын зайн уралдаанд Б.Ганболд үзүүлсэн. Тэрээр 30 тамирчнаас 16-р байр эзэллээ.
Харин уулын цаначин Б.Цэрэнпунцаг туг сүлжих буюу жиант слалом төрөлд өрсөлдөж паралимпын наадмын хаалтыг хийлээ.
“Милан Кортина 2026” өвлийн паралимпын XIV наадамд медаль хүртсэн орнуудыг танилцуулья.
1. БНХАУ – 15 алт, 13 мөнгө, 16 хүрэл, нийт 44 медаль
2. АНУ – 13 алт, 5 мөнгө, 6 хүрэл
3. ОХУ – 8 алт, 1 мөнгө, 3 хүрэл
4. Итали – 7 алт, 7 мөнгө, 2 хүрэл
5. Австри – 7 алт, 2 мөнгө, 4 хүрэл
6. Франц – 4 алт, 4 мөнгө, 4 хүрэл
7. Украин – 3 алт, 8 мөнгө, 8 хүрэл
8. Канад – 3 алт, 4 мөнгө, 8 хүрэл
9. Нидерланд – 3 алт, 3 мөнгө, 1 хүрэл
10. Швед – 3 алт, 0 мөнгө, 4 хүрэл
11. Герман – 2 алт, 6 мөнгө, 9 хүрэл
12. Норвеги – 2 алт, 4 мөнгө, 2 хүрэл
13. БНСУ – 2 алт, 4 мөнгө, 1 хүрэл
14. Швейцар – 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл
Бразил, Их Британи, Шинэ Зеланд 1 мөнгө, Словак 3, Латви 1 хүрэл медальтайгаар 23-27-р байрт жагслаа.
