
Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд ОХУ-ын талаас Монгол Улсын хилийн 320 дугаар тэмдэгтээр ойн гал түймэр орж ирсэн байна.
Энэ тухай дуудлагыг есдүгээр сарын 15-ны өдрийн 19:45 цагт хүлээн авчээ. Улмаар есдүгээр сарын 17-ны өдрийн 07:11 цагаас 17:51 цагийн хооронд нисдэг тэргээр дөрвөн удаагийн нислэг үйлдэж, мэргэжлийн ангийнхныг тээвэрлэн түймрийн голомтод хүргэжээ. Одоо ойн түймрийг унтраахаар ажиллаж байгаа аж.