
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг баталлаа.
Гэр бүлийн тухай хуулийг 1999 онд баталснаас хойш 27 жилийн турш зарчмын шинжтэй өөрчлөлт оруулаагүй байсан юм. Үүнээс болж олон сөрөг үр дагавар гарч байгааг өөрчлөхөөр сүүлийн жилүүдэд хуулийн төслийг боловсруулан хэлэлцсэн. Энэ хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлж, УИХ-ын гишүүн О.Алтангэрэлээр ахлуулсан ажлын хэсэг хэлэлцүүлэн батлууллаа.