Монголын сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг Японд хамтарсан бэлтгэл хийж байна. Энэ үеэр хоёр улсын шигшээ баг нөхөрсөг тоглолт хийж байна. Өчигдөр болсон эхний тоглолт 67-65 онооны харьцаагаар Монголын шигшээ багийн ялалтаар өндөрлөлөө. Уг тоглолтод Ш.Энхийн-Од 33 оноо авч багаа хожилд хүргэхэд голлох үүргийг гүйцэтгэсэн.
Өнөөдөр Монгол, Японы хоёр дахь тоглолт болно. Тоглолт Улаанбаатарын цагаар 17:00-с эхэлнэ.