
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2026.11.27/ нэгдсэн хуралдаанаар зургаан хуулийн төсөл болон тэдгээрийг дагалдан өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ. Түүнчлэн УИХ-ын асуулгын цагаар Хүүхдийн төлөө сангийн үйл ажиллагаа, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч буй системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах асуудлаар холбогдох албан тушаалтнуудын хариуг хэлэлцэхээр товложээ.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
УИХ-ын асуулгын цагаар:
УИХ-ын гишүүн А.Ариунзаяагаас Хүүхдийн төлөө сангийн үйл ажиллагааны талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад хандаж тавьсан асуулгын хариуг хэлэлцэнэ.
Мөн УИХ-ын гишүүн С.Эрдэнэболдоос эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар Ерөнхий сайдад хандаж тавьсан асуулгын хариуг хэлэлцэх юм.