
Монгол Улсын Засгийн газар 2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, эх орноо олон улсад танилцуулах, сурталчлах зорилготой аялал жуулчлал, соёл, спортын өдөрлөгүүдийг зохион байгуулж байгаа юм. Энэ хүрээнд Улаанбаатар хотноо экстрим спорт сонирхогчдын 14 дэх удаагийн “Power expo & festival-2026” олон улсын наадмыг энэ сарын 8-10-нд зохион байгуулах гэж байна.
“Power expo & festival” 14 дэх удаагийн наадамд 10 орны баг, тамирчид оролцоно. Фестивалийн үеэр олон улсын дрифт шоу, автомашины ёслолын жагсаал, холимог тулаан, авто машины худалдаа, автобусны ур чадварын тэмцээн, экстрим үзүүлбэр зэрэг 16 төрлийн тэмцээн уралдаан, шоуг зохион байгуулахаар төлөвлөжээ.
“Power expo & festival-2026” олон улсын наадам Авто худалдааны цогцолбор төвийн “Power Land” талбайд гурван өдөр болно.
