
Монгол хорхогийг дэлхийн Геннисийн амжилтад хүргэхээр ажиллаж байгааг Монголын тогооч нарын холбооны ерөнхийлөгч Д. Буяндэлгэр мэдээллээ.
Тэрээр "Монгол Улсын хоол үйлчилгээний салбарт 90 гаруй мянган хүн ажилладаг. Монгол хорхогийг дэлхийн Геннисийн амжилтад бүртгүүлэх санаачилга гаргаад 10 орчим жил болж байгаа. Энэ жил хандив босгоод, эртнээс уламжилж ирсэн хорхог хэмээх хүндэтгэлийн зоогийг дэлхийд данслахаар болсон" гэв.
Ирэх наймдугаар сарын 22-нд мянган тогооч нэгэн зэрэг хорхог хийж Гиннест бүртгүүлнэ.