
Дэлхийн боксын холбооноос зохион байгуулж буй насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөнө.
“Улаанбаатар-2026” тэмцээнээс эрэгтэйчүүдийн 55 кг-д үндэсний шигшээ багийн тамирчин Х.Билгүүнсайхан мөнгөн медаль хүртлээ. Тэрээр финалын тулаанд Японы тамирчин Руи Ямагучид ялагдлаа. Тоглолтын үеэр Х.Билгүүнсайханы хөмсөг задарч шүүгчдийн саналаар Ямагучид ялалтыг өглөө.
Энэ тэмцээнээс Монголын баг хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртэж Энэтхэг, Казахстан, Узбекистан, БНХАУ-ын багийн ард тавдугаар байрт шалгарлаа. 25 орны 14 орон ямар нэгэн медалийн болзол хангажээ.