
БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ордос хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн 57 кг, 63 кг, 70 кг, эрэгтэйчүүдийн 73 кг, 81 кг-ын жингийн аваргууд тодорно.
Манай жүдочдоос 57 кг-д өсвөрийн дэлхийн аварга Т.Ариунзаяа, 63 кг-д гавьяат тамирчин Г.Энхрийлэн, 70 кг-д С.Лхагвадулам нар хагас шигшээд шалгарлаа.
Эрчүүдээс 73 кг-д О.Уранбаяр, 81 кг-д О.Шинэбаяр нар хоёрдугаар тойргоос тэмцээнээ дуусгалаа.
Финалын барилдаан 16:30-с эхэлж медальтнууд тодорно.