
FIS буюу Олон улсын цанын холбооноос дугуйт цанын “Азийн цом”-ын аварга шалгаруулах цуврал тэмцээнийг энэ онд зохион байгууллаа. БНСУ, Казахстан, Тайланд улсад болсон цуврал тэмцээний дараа нэгдсэн дүн өчигдөр гарчээ.
“Азийн цом”-ын нийлбэр дүнгээр эрэгтэй ангилалд 399 оноогоор Б.Ачбадрах мөнгө, 267 оноогоор О.Золбаяр хүрэл медаль хүртсэн байна.
Мөн эмэгтэй ангилалд “Милан-Кортина 2026” өвлийн олимпын наадамд уралдсан Э.Ариунтунгалаг 425 оноогоор мөнгөн медаль хүртжээ. Түүний хувьд хамгийн сүүлд Тайландад болсон тэмцээнээс 15 км зайн уралдаанд дэд байр, 12,5 км тэшилтийн төрөлд 4-р байр эзэлж, оноогоо ахиулсан байна.
