
Өчигдөр Дорнод аймаг, Халхгол суманд хээрийн түймэр гарчээ. Энэ тухай дуудлагыг есдүгээр сарын 14-ний өдрийн 10:50 цагт холбогдох албаныхан хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь 62 дугаар анги, Хилийн цэргийн 0306 дугаар ангийн алба хаагчид зэрэг нийт 37 хүн, зургаан автомашин, нэг трактортай хээрийн түймрийг унтраажээ.
Албан хаагчид есдүгээр сарын 14-ний 19:10 цагт түймрийг цурамд оруулж, есдүгээр сарын 15-ны өдрийн 05:50 цагт бүрэн унтраасан байна. Хээрийн түймэрт урьдчилсан байдлаар 8000 га талбай өртсөн гэдгийг ОБЕГ мэдээллээ.