Монгол Улс чөлөөт, сонгомол бөхийн дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен-2025” тэмцээнийг анх удаагаа зохион байгууллаа. Энэхүү тэмцээнд 17 орны 350 гаруй хүчтэн зодогложээ.

Монголын сонгомол бөхийн багийнхан 2 мөнгө, 2 хүрэл, эмэгтэй чөлөөтийн багийнхан 4 алт, 6 мөнгө, 6 хүрэл, эрэгтэй чөлөөтийнхөн 3 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртлээ. 

Сонгомол бөхийн төрөлд 2 мөнгө, 2 хүрэл

87 кг-д Ц.Батбаяр-мөнгө

130 кг-д Б.Намбардагва-мөнгө

55 кг-д М.Даваабанди-хүрэл

97 кг-д Г.Ганхуяг-хүрэл

Эмэгтэй чөлөөтийн багийнхан 4 алт, 6 мөнгө, 6 хүрэл

53 кг-д Ч.Отгонтуяа-хүрэл

55 кг-д Б.Хулан-алт, Б.Отгонтуяа-хүрэл

57 кг-д Х.Болортуяа-мөнгө

59 кг-д Т.Алтжин-мөнгө, Э.Гантуяа-хүрэл

62 кг-д П.Орхон-алт, С.Цэрэнчимэд-мөнгө

65 кг-д Т.Энхжин-алт, Н.Нархажид-хүрэл

68 кг-д Э.Дэлгэрмаа-алт, Б.Ганцэцэг-мөнгө, М.Батсүрэн-хүрэл

72 кг-д З.Болортунгалаг-мөнгө, 76 кг-д Э.Даваанасан-мөнгө, Г.Уртнасан-хүрэл

Эрэгтэй чөлөөтийн багийнхан 3 алт, 2 мөнгө, 4 хүрэл

57 кг-д Б.Мөнх-Эрдэнэ-алт, М.Даваабанди-хүрэл

61 кг-д Т.Түвшинтулга-алт

70 кг-д Т.Тулга-хүрэл

86 кг-д Б.Бямбадорж-мөнгө, Н.Батбилгүүн-хүрэл

92 кг-д Б.Бат-Эрдэнэ-хүрэл

97 кг-д Г.Ганхуяг-мөнгө

125 кг-д М.Лхагвагэрэл-алт