
Монголын мото спортын тамирчин, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн Марокко улсын Агадир хотоос эхэлж буй “Rallye OLA Energy du Maroc 2026” уралдаанд Монгол Улсаас оролцож байна. Тус уралдаан аравдугаар сарын 3-ныг хүртэл Агадир-Загор чиглэлд үргэлжилнэ.
FIM-ийн мэдээллээр энэ удаагийн уралдаанд Rally3 ангилалд 10 тамирчин бүртгүүлжээ. Олон улсын хэмжээний мастер П.Мөрөнгийн хувьд өчигдөр прологт 4-р байрт орж ирсэн байна. Өнөөдөр үндсэн гараа эхлэх бөгөөд тамирчид нийт 636 км зам туулна. Үүнээс 268 нь уралдааны цаг хэмжих аж.