
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаанаар хурдан морины уралдааны дүрэмд нэмэлт өөрчлөлт орууллаа.
Үндэсний хурдан морины уралдааны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.3.4 Шүдлэн 132 см гэснийг 133 см, 5.3.5 Даага 127 см гэснийг 128 см гэж тус тус өөрчлөх саналыг салбар хорооноос оруулсаныг хуралдаанд оролцогчдын 76 хувь нь дэмжсэн байна.
Түүнчлэн Жороо морины уралдааны дүрмийн талаар болон Баяр наадмын тасалбар борлуулах түр журмын төслийн ажлын хэсгээс танилцуулсан юм.