
Гуравдугаар сарын 15-нд Хонконгоос London Heathrow Airport руу нисч явсан онгоцонд 60 гаруй насны эмэгтэй онгоц хөөрснөөс хойш удалгүй нас баржээ.
Талийгаачийн цогцсыг онгоцны арын хэсгийн гал тогооны (galley) хэсэгт байрлуулах шийдвэр гаргасны дараа зорчигчид муухай үнэр үнэртэж эхэлсэн гэж мэдээлсэн байна. Тус хэсэг нь халаалттай шалтай байсан бөгөөд зарим багийн гишүүд үүнийг анзаараагүй аж.
Эх сурвалжийн мэдээлснээр “Цогцсыг яах талаар хэлэлцсэн. Нисгэгчдийн зүгээс ариун цэврийн өрөөнд түгжих санал гаргасан ч багийнхан татгалзсан. Ингээд цогцсыг тусгаарлаж, боож, онгоцны арын гал тогооны хэсэгт шилжүүлсэн” гэнэ.
Олон улсын International Air Transport Association-ын зааварт нас барсан хүнийг зорчигчдын суудалд эсвэл саад болохгүй тусгаар хэсэгт байрлуулах ёстой гэж заасан байдаг.
Тухайн нөхцөл байдлыг яаралтай ослын ангилалд оруулаагүй, учир нь зорчигч аль хэдийн нас барсан байсан гэж мэдээлжээ.
Airbus A350-1000 загварын онгоц 331 зорчигчтойгоор 14 цагийн нислэгийн дараа өглөөний 04:52 цагт зорьсон газраа буусан байна. Буусны дараа цагдаагийнхан BA32 нислэгийг угтаж, зорчигчдыг 45 минут суудал дээр нь байлгаж шалгалт хийжээ.
Компанийн төлөөлөгч “Манай нэг зорчигч харамсалтайгаар нас барсан. Түүний гэр бүл, ойр дотнын хүмүүст гүн эмгэнэл илэрхийлье. Бид бүх журмыг зөв дагаж мөрдсөн” гэж мэдэгдсэн байна.