Б.Энхбаяр 2016-2018 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2023 онд Хууль зүйн байнгын хорооны дарга, 2023 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байна.

Ерөнхий сайд өнөөдөр мэдэгдэл хийхдээ Үндсэн хуульд заасан онцгой бүрэн эрхийнхээ дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярын томилохоо зарласан юм.