
Талбайн теннисний энэ оны хоёр дахь “Их дуулга” болох Францын нээлттэй тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн хагас шигшээд өрсөлдөх теннисчид тодорлоо. ОХУ-ын теннисчин Диана Шнайдер дэлхийн чансааг тэргүүлэгч Беларусын Азаренкаг 3:6, 7:5, 6:0-оор хожиж хагас шигшээд шалгарлаа. Энэ жил 22 настай Шнайдер “Их дуулга”-ын хамгийн оргил амжилтаа үзүүллээ. Тэрээр энэ тэмцээнд дуулиан тариад байгаа Польшийн залуу од Чвалиншкаг хожиж чадвал цомын төлөө өрсөлдөх юм. Харин нөгөө хэсгээс Украины Костюук, ОХУ-ын Мирра Андреева нар шалгарчээ.
Энэ жилийн Францын нээлттэй тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн финалын тоглолт ням гарагт болно.
