
Өчигдөр цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт нийт 1988 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Үүнээс зөрчлийн шинжтэй 727, гэмт хэргийн шинжтэй 88 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс залилангийн 14, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 88, хулгайн 18 дуудлага бүртгэгдсэн байна. Тухайн өдөр 129 хүнийг эрүүлжүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 40 зөрчлийг илрүүлсэн талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.