
Үнэт цаасны зах зээлийн арилжаагаар 2026 оны эхний есдүгээр сард 1.5 их наяд төгрөгийн гүйлгээ хийж, өмнөх оны мөн үеэс 785.5 тэрбум төгрөгөөр өсжээ.
Үнэт цаасны нийт гүйлгээний 952.9 тэрбум төгрөг буюу 63 хувь нь анхдагч зах зээлийн гүйлгээ, 559.2 тэрбум төгрөг буюу 37 хувь нь хоёрдогч зах зээлийн гүйлгээ байна. Үнэт цаасны гүйлгээний 57.7 хувийг компанийн бонд, 15.7 хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, 14.1 хувийг компанийн хувьцаа, 12.3 хувийг Засгийн газрын бонд, 0.2 хувийг хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх тус тус эзэлж байна хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.