
Их Британийн Бристолийн музейгээс 600 гаруй үзмэр хулгайлагджээ. Алдагдсан бүтээлүүд нь Британийн эзэнт улсын түүхэнд хамааралтай урлагийн бүтээлүүд байсан аж. Орон нутгийн цагдаагийн албанаас хулгайлагдсан эд зүйлс “соёлын үнэ цэнэтэй бүтээлүүд” болохыг мэдэгджээ.
Хулгайлагдсан үзмэрийн дотор цэргийн шүтээн, гоёл чимэглэл, зааны ясан болон хүрэл, мөнгөн сийлбэрүүд оржээ. Британийн эзэнт улс ба Хамтын нөхөрлөлийн орнуудын музейг 2013 онд татан буулгасны дараа үзмэрүүд нэг хэсгийг Бристолийн музейд шилжүүлсэн бөгөөд шилжин ирсэн бүтээлүүд хулгайлагдсан байна.
Бристолийн музейн Камберленд-Бейсин дэх агуулахад есдүгээр сарын 25-нд нэвтэрч хулгай хийсэн этгээдүүдийн талаар арванхоёрдугаар сарын 11-нд мэдээлэн дөрвөн сэжигтний зургийг тараажээ.
Музейд ямар хэмжээний хохирол учирсныг мөн яагаад энэ тухай хоёр сарын дараа мэдээлсэн шалтгаан нь тодорхойгүй байгаа юм.