
Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа.
Тодруулбал, Хонконгийн Засгийн газар “Тамхины хяналтыг чангатгах тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2025 оны есдүгээр сарын 19-нөөс мөрдөж эхэлжээ.
Уг хуулиар тамхины албан татвараас зайлсхийсэн тохиолдолд ногдуулах торгуулийн дээд хэмжээг хоёр сая хонконг доллар буюу нэг тэрбум орчим төгрөг, хорих ялын дээд хэмжээг долоон жил болгон нэмэгдүүлсэн байна.
Мөн 18 нас хүрээгүй иргэн электрон болон бусад төрлийн тамхи биедээ авч хилээр нэвтрэхийг хоригложээ. Зөрчсөн тохиолдолд 50 мянган хонконг доллар буюу 25 сая орчим төгрөгөөр торгох, зургаан сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх юм.
Харин 18 болон түүнээс дээш насны зорчигч биедээ зөвхөн дараах хэмжээний тамхи татваргүйгээр авч нэвтрэх боломжтой. Үүнд:
Энэхүү зохицуулалт Duty Free буюу татваргүй барааны дэлгүүрээс худалдан авсан тамхинд мөн адил үйлчилнэ.
Дээрх хэмжээнээс илүү тамхи биедээ болон ачаа, тээшиндээ авч явах бол гаалийн мэдүүлэгт заавал тусгаж, зохих татварыг төлөх шаардлагатай. Нэг ширхэг янжуур тамхинд 3.3 хонконг доллар буюу 1,650 орчим төгрөгийн татвар ногдуулдаг байна.
Иймд Хонконг руу зорчих иргэд тухайн бүс нутгийн хууль, журмыг сайтар судалж, хилээр нэвтрэхдээ зөрчил гаргахгүй байхыг Монгол Улсаас Хонконг, Макаод суугаа Ерөнхий консулын газраас сэрэмжлүүллээ.