
Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний их баяр наадмын бөхийн салбар хорооны дарга Н.Мягмар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрээр "Энэ жил 1024 бөх барилдуудах хуулийн төсөл Засгийн газраас санал дүгнэлт авахаар ирчихсэн байгаа. Наадмаас өмнө батлах эсэх нь УИХ-ын гишүүдийн мэдэх асуудал.
Н.Өсөхбаярын хувьд асуудал эцэслэн шийдэгдэж гараагүй. Давж заалдах комиссын бланк ашиглаад явуулсан мэдээллээ арбиртрын шийдвэр юм шиг ойлгуулаад шүүхэд хандаж албажуулах гэдэг юм уу, гүйцэтгүүлэх арга хэрэглэдэг тохиолдлууд гараад байна. Давж заалдах комиссын эрх зүйн статусыг эргэж харах шаардлагатай болчихоод байна. Олон улсын допингийн дүрмээсээ зөрчихсөн давж заалдах комиссын эрх зүйн статус гараад байна. Албан ёсны шийдвэр авч байж дараагийн арга хэмжээг авна.
Монголын үндэсний ба олон улсын спортын арбитрийн дэргэдэх Давж заалдах комисс WADA-гийн дүрмээр MONADA-гийн дэргэд байгуулагдах ёстой байгууллага. Допингийн дүрэм батлуулсан орчуулгын зөрүүнээс болж ийм гажуудал үүсээд байгаа юм. Бидний авсан мэдээллээр энэ зургаан сард WADA-гийн төлөөлөгчид Монголд ирнэ. Давж заалдах комиссын гаргаж байгаа шийдвэрүүдтэй холбоотой асуудлууд дээр тодорхой мэдээлэл авах зорилготой ирнэ гэж ойлгосон.
Давж заалдах комиссын албан ёсны шийдвэрийг гардаж аваагүй байгаа. Аваад танилцана. Спортод үнэн хүчийг үзүүлэх сёолтой. Допинг илэрчих байлгүйдээ гээд түрүү бөхөө шагнахгүй, цолыг нь олгохгүй байх ямар ч боломжгүй. Харин бөхчүүд маань үүнийг хэрэглэхгүй байх ёстой" гэв.